Агуйнууд

Талын агуй

Монголд одоогоор мэдэгдээд байгаа галт уулын гаралтай агуйн дотроос хамгийн том, хамгийн урт нь. Мөсөн унжлагатай.

Галт уулын гаралтайМөсөн унжлагатай245 м-ээс уртНэг гол хонгилтой
245+ мурт1250 мд.т.д өндөрГалт уулынгаралСүхбаатараймаг

Талын агуй нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт, Шилийн Богд уулаас хойш 15 км зайд, тэгш талд оршино. Агуйгаас зүүн урагш 2 км-т унтарсан галт уул бий. Агуй х.ө. 45°35’25.00”, з.у. 114°30’02.06” газарзүйн солбицолд оршино.

Агуйн ам

Агуйн ам далайн түвшнээс дээш 1250 м өндөрт, 4.5 м гүн, 484 м³ ус цуглуулах талбай бүхий хонхорын зүүн талын ёроолд оршино. Агуй тэгш талд байрладаг тул олж очиход нилээд түвэгтэй боловч дэргэд нь чулуун овоо босгосон тул тал газарт нилээд содон харагддаг.

Агуйн ам чанх баруун тийш харсан бөгөөд дөнгөж хүн багтаж орохоор нарийн амсраар шурган ордог. Амны хүрмэн чулуу ихээхэн элэгдэлд орж нуралт үүсэж байгаа тул аман дээр нь анхааруулах бичиг байрлуулсан.

Бүтэц

Талын агуй зүүн тийш чиглэсэн ганц гол хонгилтой. Хонгилын хойд талаас 2 салаа гарах боловч нэг нь эргэж гол хонгилдоо нийлдэг, нөгөө нь нэг чиглэлд эргэж 11 м үргэлжлээд төгсдөг. Агуй нийтдээ 245 м гаруй урт.

Судалгаа

Агуйг үзэж сонирхсон хүмүүс 1977 онд сонин хэвлэлд хэд хэдэн мэдээ бичиж, агуйн план, зүсэлтийг хийсэн байдаг. 1998 оны 2-р сарын 15-нд морфометрийн хэмжилт хийж, план зүсэлтүүдийг гаргаж, агуйн хэсгүүдийн уртыг тодорхойлсон.

Агуйн амны орчмын хад нурж байгаа тул дуулга, гэрэлтэй, болгоомжтой орно уу.

Эх сурвалж