Агуйнууд
Монгол орны
агуйнууд
Холбооны бүртгэлд буй агуйнууд. Газрын зураг дээр дарж эсвэл гарал үүслээр шүүж үзнэ үү.
Хэмжилтээр тогтоосон байршилГазрын зураг дээр зөвхөн аймгийн төвөөр харуулав

Талын агуй
Монголд одоогоор мэдэгдээд байгаа галт уулын гаралтай агуйн дотроос хамгийн том, хамгийн урт нь. Мөсөн унжлагатай.

Хойд Цэнхэрийн агуй
Монгол Алтайн нурууны хамгийн урт агуй. Палеолитын үеийн хадны зургаараа дэлхийд алдартай.

Цагаан агуй
Бага Богд уулын өмнөд бэлд орших, хоорондоо нарийн хонгилоор холбогдсон дөрвөн танхимтай карстын агуй. Чулуун зэвсгийн үеийн олдвороор алдартай.

Даяндээрхийн агуй
Гурван амтай, хоёр давхар карстын агуй. Ургуу, унжуу бана элбэгтэй.

Гурван Зээрдийн агуй
Монголд анх судлагдсан агуй. 21 м гүн, босоо карстын агуй бөгөөд манай орноос олдсон хамгийн эртний бана эндээс гарсан.

Ловончомбын агуй
Агуйт уулын хийдийн туурийн ойролцоох, аман дээрээ сүмийн үлдэгдэлтэй хэвтээ карстын агуй.

Цагаандэлийн агуй
1968 онд хайлуур жоншны уурхайн дэлбэлгээгээр нээгдсэн, 1 км-ээс урт, хоёр том танхимтай агуй.
