Агуйнууд

Гурван Зээрдийн агуй

Монголд анх судлагдсан агуй. 21 м гүн, босоо карстын агуй бөгөөд манай орноос олдсон хамгийн эртний бана эндээс гарсан.

Карстын агуй21 м гүнБосоо уналттайХамгийн эртний бана
1150 мд.т.д өндөрКарстынгаралӨмнөговьаймаг

Гурван Зээрдийн агуй нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт, Монгол Улс, БНХАУ-ын хилээс арав гаруй км зайд, Гурван Зээрдийн овооны ар бэлд, далайн түвшнээс дээш 1150 м өндөрт оршино. Агуй уулын төгсгөлийн үзүүрийн баруун хойд талд байрлана. Агуйн баруун хойд талд нэг км орчим зайд 1100 м өндөр, цайвар шаргал өнгөтэй, зэрэгцээ гурван үлдэгдэл уул бий. Агуйн нэр эдгээр уултай холбоотой байж болох юм.

Бүтэц

Гурван Зээрдийн агуй нь цайвар саарал өнгийн шохойн чулуунд үүссэн карстын агуй. Амны өргөн 0.9 м, өндөр 2 м. Агуйн нийт гүн 21 м.

Амаар ороод 5.8 м эгц доош бууж, 2.5 × 6.8 м хэмжээтэй эхний хүнхэрт хүрээд, тэндээс дахин 5 м эгц доош бууж их танхимд орно. Эндээс 40° налуугаар 6 м уруудаж, хана, таазнаас тасран унасан том чулуун нурангитай хэсэгт хүрнэ. Ёроолдоо агуй 45.1 × 24.5 м хэмжээтэй зууван хэлбэртэй уужирдаг бөгөөд цааш салаа хонгилгүй. Том заалны өндөр 20 орчим метр.

Агуйд ганцаараа, хамгаалалтгүй орох нь маш аюултай.

Судалгаа

А.Д.Симуков 1930 онд энэ агуйд судалгаа хийж, гарал үүсэл, морфометр, олдворуудын талаар бичиж үлдээсэн нь Монголын агуй судлалын эхлэл болсон. Агуйгаас нэг бүтэн бана болон хугалж авсан 3 банын суурь олдсон нь манай орны агуйнуудаас олдсон банаас хамгийн эртнийх нь юм. 1989, 2010 онд нарийвчилсан судалгаа хийсэн.

Эх сурвалж