Даяндээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас 50 км, Эрдэнэбулган сумаас 80 км, Улаанбаатар хотоос 715 км зайд, х.ө. 50°32’55”, з.у. 101°58’53” газарзүйн солбицолд оршино. Агуй шохойн чулуун ууланд үүссэн бөгөөд ам нь далайн түвшнээс дээш 1380 м өндөрт байрлана.
Бүтэц
Даяндээрхийн агуй гурван амтай, хоёр давхар агуй бөгөөд олон танхим, салаа хонгилтой. Агуйд ургуу, унжуу бана элбэг. Нэгдүгээр давхрын таазнаас 11 м урт нарийн босоо сувгаар хоёрдугаар давхрын танхимуудад гардаг.
Судалсан гол хонгилын урт 224 м, нийт эзэлхүүн 3077 м³, талбай 379.5 м².
Судалгаа
1997 онд «Газар Трейд» компанийн ивээн тэтгэсэн экспедиц агуйг судалсан бөгөөд 1998 оны 8-р сарын 1-нд нарийвчилсан судалгаа хийсэн.
Эх сурвалж
- Авирмэд Э. «Монгол орны агуй». Улаанбаатар, 2008. Х. 78–84.
- Хуучин сайтын хуудас
