Цагаан агуй нь Баянхонгор аймгийн нутаг, Бага Богд уулын өмнөд хэсэгт, Баянлиг сумаас зүүн хойд зүгт 40 км зайд, х.ө. 44°42’43.3”, з.у. 101°10’13.8” газарзүйн солбицолд оршино.
Агуй цул шохойн чулуун уулын бэлд, уулыг хөндлөн огтолсон гүн хавцалд, баруун тийш харсан 3.5 м өргөн, 3.2 м өндөр амтай.
Бүтэц
Агуйн нийт урт 44.1 м, дундаж өндөр 4.5 м, дундаж өргөн 4.4 м. Хоорондоо нарийн хонгилоор холбогдсон дөрвөн том танхимтай. Эхний танхим 8.0 × 9.6 м хэмжээтэй бөгөөд дараагийн танхимууд 2–3 м-ээр багасдаг.
Агуй венд-кембрийн үеийн гантигжсан шохойн чулуунд үүссэн хэвтээ карстын агуй. Хана, дээвэрт ан цав маш бага, ургуу болон унжуу бана огт байхгүй. Гуравдугаар танхимд нилээд том яндан хоолой үүссэн. Хана, дээвэр нь том талсттай, шаравтар өнгийн исланд жоншоор бүрхэгдсэн. Дээвэр нь бөмбөгөр, танхимуудын шал нь тэгш.
Эхний танхимд 9 м урт, 3.2 м өндөр, 3.5 м өргөн хонгилоор орно. Энэ танхим саруул, уужим бөгөөд дээвэрт нь тооно хэлбэрийн том онгорхой бий. Агуйн гэрэлтэй бүс, гадаад шилжилтийн бүс нилээд их.
Судалгаа
1996 онд «Газар Холдинг» компанийн ивээн тэтгэсэн экспедиц агуйг судалсан.
Эх сурвалж
- Авирмэд Э. «Монгол орны агуй». Улаанбаатар, 2008.
- Хуучин сайтын хуудас
